🇲🇳🤝🇰🇷 ХАМТЫН АЖИЛЛАГАА, НӨХӨРЛӨЛИЙН ӨДРҮҮД

Сэтгэгдэл байхгүй
    БНСУ-ын Кесон ахлах сургуулийн 10–11 дүгээр ангийн сурагчид, багш, удирдлагууд манай сургуульд зочилж, сургалтын орчин, үйл ажиллагаатай танилцсан дурсамж дүүрэн өдрүүд өнгөрлөө.
       Зочдын айлчлалын хүрээнд Монгол орны уламжлалт аж ахуй, түүх, соёл, өв уламжлалтай танилцахын зэрэгцээ хоёр сургуулийн сурагчид харилцан туршлага, үзэл бодлоо хуваалцаж, шинэ нөхөрлөлийг бий болголоо.
    Энэхүү уулзалт нь Монгол, Солонгосын сурагчдын харилцан ойлголцол, нөхөрлөлийг бэхжүүлж, боловсрол, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдолтой юм.
🇲🇳🇰🇷 Хоёр орны сурагчдын нөхөрлөл улам батжин, хамтын ажиллагаа маань цаашид өргөжин хөгжих болтугай.
       Кесон ахлах сургуулийн багш, удирдлага, сурагчдадаа халуун дотноор талархал илэрхийлье.
Та бүхэндээ дахин уулзахын ерөөл өргөе.