🇲🇳🤝🇰🇷 ХАМТЫН АЖИЛЛАГАА, НӨХӨРЛӨЛИЙН ӨДРҮҮД
БНСУ-ын Кесон ахлах сургуулийн 10–11 дүгээр ангийн сурагчид, багш, удирдлагууд манай сургуульд зочилж, сургалтын орчин, үйл ажиллагаатай танилцсан дурсамж дүүрэн өдрүүд өнгөрлөө. Зочдын айлчлалын хүрээнд Монгол орны уламжлалт аж ахуй, түүх, соёл, өв уламжлалтай танилцахын зэрэгцээ хоёр сургуулийн сурагчид харилцан туршлага, үзэл бодлоо хуваалцаж, шинэ нөхөрлөлийг бий болголоо. […]