ЭБТ-ийн шторк
Экологийн боловсролын төвөөс хүүхэд, олон нийтэд зориулан цахим ертөнцөөс түр ч болов холдож, байгалийг бодитоор мэдрэх, богино хугацаанд таньж мэдэх боломжийг олгох “Байгаль орчин, танин мэдэхүйн өртөөчилсөн сургалт”-ыг байнга зохион байгуулж байна. Жилийн бүх улиралд, ажлын өдрүүдээр аялах боломжтой уг сургалтаар та бүхэн хүүхдүүдээ Ажилсаг чийгийн улаан, Үл үзэгдэгчдийн мөрөөр, Чимээгүйн чимээ, Байгалийн массаж, Дайсан […]
МУИС-ийн харьяа Байгаль-Эх лицей ахлах сургууль, Экологийн боловсролын төвийн Хими, Физик, Биологийн лаборатори, “Музейн ухаалаг хөтөч” ”Байгаль орчны танин мэдэхүйн хүлэмж”-ийн нээлт өнөөдөр тус сургуульд боллоо. Уг нээлтийн арга хэмжээнд МУИС-ийн захирал доктор Р.Бат-Эрдэнэ, БШУЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга, МУИС-ийн удирдах зөвлөлийн дарга Б.Насанбаяр, “Байгаль-Эх” лицей ахлах сургууль, Экологийн боловсролын төвийн захирал Ч.Батцэцэг нар болон сургуулийн […]
2015-2016 оны хичээлийн жилд 10 дугаар ангид элсэгчдийг бүлгүүдэд хуваарилсан байдал, удирдах багш, хичээллэх кабинетийн мэдээллийг 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр сургуулийн мэдээллийн самбарт байрлуулна. Элсэгчид энэ өдөр 09.00-16.00 цагийн хооронд элсэлтийн эрхийн бичигтэйгээ сургууль дээр ирж анги удирдах багшдаа бүртгүүлнэ үү.