Багш нар
БАЙГАЛИЙН УХААНЫ МЭРГЭЖЛИЙН БАГШ НАРЫН БҮЛЭГ
Математикийн багш Т.Буяндэлгэр
1979 онд Увс аймгийн Баруунтуруун сумын 10-н жилийн дунд сургуулийг, 1984 онд МУИС-ийг математикч, математикийн багш мэргэжлээр төгсөж, 1998 онд МУИС-д математикийн ухааны магистрын зэрэг хамгаалсан. Мэргэжлийн зэрэг: Тэргүүлэх. 2018 онд “Алтан гадас” одонгоор шагнагдав.
Биологийн багш Ё.Даваасүрэн
1997 онд Завхан аймгийн 10-н жилийн 2 дугаар дунд сургуулийг төгсөж, 2001 онд МУИС-ийг биотехнологич мэргэжлээр төгссөн. 2004 онд МУИС-д биологийн ухааны магистрын зэрэг хамгаалсан. Мэргэжлийн зэрэг: Тэргүүлэх. 2018 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны “Жуух бичиг”-ээр шагнагдав.
НИЙГМИЙН УХААНЫ МЭРГЭЖЛИЙН БАГШ НАРЫН БҮЛЭГ
Нийгэм судлал, Түүх, Иргэний ёс зүйн боловсролын багш О.Мөнгөнтуяа
1999 онд Хөвсгөл аймаг Мөрөн сурмын 10-н жилийн 1 дүгээр дунд сургууль, 2004 онд МУБИС-ийг нийгэм судлалын багш, эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2009 онд ХУИС-ийг боловсрол судлалын магистрын зэрэг хамгаалсан. Мэргэжлийн зэрэг: Тэргүүлэх. 2019 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны “Жуух бичиг”-ээр шагнагдав.
1983 онд нийслэлийн 2 дугаар дунд сургуулийг төгсөж, 1992 онд УБДС-ийг Монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр төгсөн, 1999 онд шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалсан. Мэргэжлийн зэрэг: Тэргүүлэх. 2017 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны “Жуух бичиг”-ээр шагнагдав.
Монгол хэл, уран зохиолын багш А.Энхнаран
1994 онд Дархан хотын 17 дугаар дунд сургуулийг төгсөж, 1998 онд монгол хэл, уран зохиол судлаач, багш мэргэжлээр төгссөн. 2013 МУБИС-д боловсрол судлалын магистрын зэрэг хамгаалсан. Мэргэжлийн зэрэг: Тэргүүлэх. 2014 онд “Боловсролын тэргүүний ажилтан” тэмдэгээр шагнагдав.
Англи хэлний багш Х.Энхбулган
1990 онд Ховд аймгийн арван жилийн дунд сургуулийг төгсөж,1999 онд МУИС-ийн Ховд салбар сургуулийг орос, англи хэлний багш мэргэжлээр төгссөн. 2009 онд Орхон их сургуульд боловсрол судлалын магистрын зэрэг хамгаалсан. Мэргэжлийн зэрэг: Тэргүүлэх. 2014 онд “Хөдөлмөрийн хүндэт” медалиар шагнагдав.
Англи хэлний багш Д.Анударь
2005 онд Баянзүрх дүүргийн 97 дугаар дунд сургууль, 2009 онд МУИС-ийг “Хятад хэл шинжлэл” мэргэжлээр, , 2015 онд МУИС-ийг “Англи хэлний багш” мэргэжлээр тус тус төгссөн. 2013 онд БНХАУ-ны Шандун Их сургуульд “2 дахь хэл заах арга зүй” мэргэжлээр магистрийн зэрэг хамгаалсан.
Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг 2004 онд англи хэлний багш мэргэжлээр бакалаврын зэрэгтэй, 2008 онд соёл судлалын магистр зэрэгтэй тус тус төгссөн.
Нийгэм судлал, Түүх, Иргэний ёс зүйн боловсролын багш Б.Саруул
2002 онд нийслэлийн 10-н жилийн 45 дугаар дунд сургуулийг төгсөж, 2006 онд МУИС-ийг философич, нийгмийн ухааны багш мэргэжлээр төгссөн 2011 онд БНСУ-ийн Холлум их сургуульд олон улсын харилцааны магистрын зэрэг хамгаалсан. Мэргэжлийн зэрэг: Заах аргач.
Нийгэм судлал, Түүх, Иргэний ёс зүйн боловсролын багш Г.Удвал
2003 онд Хэнтийн аймгийн 10-н жилийн 1 дүгээр дунд сургуулийг төгсөж, 2008 онд МУИС-ийг философич, нийгмийн ухааны багш мэргэжлээр төгссөн 2015 онд МУИС-д гүн ухааны магистрын зэрэг хамгаалсан. Мэргэжлийн зэрэг: Тэргүүлэх. 2018 онд “Боловсролын тэргүүний ажилтан” тэмдэгээр шагнагдав.


